СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдахыг анхаарууллаа
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасаар шуурч, салхи Ховд, Говь-Aлтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихсэж, зам, даваа гүвээ хаагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
-Арваннэгдүгээр сарын 15-ны 20:00 цагаас 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.