Ангийн буугаар өөрийгөө буудаж, амиа алджээ
2019 оны 11 сарын 15
Энэ сарын 14-ний өдөр Архангай аймагт нэгэн иргэн учир битүүлэг шалтгаанаар өөрийгөө буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, тухайн өдөр Архангай аймгийн Хангай сумын нутагт оршин суух хаягтай иргэн 37 настай эрэгтэй А нь өөрийгөө ТОЗ-8 маркийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт нэг удаа буудаж газар дээрээ нас барсан хэрэг гарсан байна. Талийгаач өөрийнхөө эзэмшлийн буугаар гэртээ ганцаараа байхдаа ийнхүү буудсан байжээ.
Талийгаач яг ямар шалтгаанаар өөрийгөө буудсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
6
610564
10 эможи
Зочин
2019-11-16 22:09
Зочин
2019-11-15 16:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс