“ААВ, ЭЭЖ, БИ“ хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас алба хаагчдын дунд "Аав, ээж, би" хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.
Хөгжөөнт буухиа тэмцээнийг "Супер аав", "Супер ээж", "Супер хүүхэд", "Супер гэр бүл" гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Наранбаатарын гэр бүл, дэд байрыг Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.Лхагвасүрэнгийн гэр бүл, гутгаар байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн гэр бүл эзэлсэн байна.
Тэмцээнд идэвхитэй оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон алба хаагчид болон тэдний гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.