АТГ: Есөн албан тушаалтан улсад 590 сая төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ
2019 оны 11 сарын 14
АТГ, Татварын ерөнхий газартай хамтран сэжигтэй ХОМ-ийн эздийг шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 400 орчим мэдүүлэгт хяналт, шалгалт явуулсан байна.
Үүнээс орлого нь хэт нэмэгдсэн, их хэмжээний хөрөнгө борлуулсан. татвараас зайлсхийсэн зэргээр түүвэрлэж, нэр бүхий есөн албан тушаалтны асуудлыг судалж Татварын ерөнхий газарт шилжүүлжээ.
Энэ есөн зөрчил улсад 590 сая төгрөгийн хохирол учруулсан аж.
Түүнчлэн татвараас зайлсхийсэн, ХОМ-ээ худал мэдүүлсэн зөрчилд АТГ-аас 42 сая төгрөгийн акт тавьжээ. Мөн 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610477
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс