Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр 17 цагийн орчимд Монголд иржээ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.
Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Түүнийг ирэх үеэр Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин, автомашиндаа суусан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
Эх сурвалж: isee.mn
|