Орон байрны хулгайлах гэмт хэргийг ШУУРХАЙ илрүүлжээ

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

Cүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой, удаа дараагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хулгайч орж олон тооны гар утас, компьютер, бусад эд зүйлс хулгайлсан гэмт хэргийн дагуу эрэн сурвалжлах ажлыг шуурхай, тасралтгүй зохион байгуулсаны үр дүнд уг хэргийг 36 настай, эрэгтэй Г нь үйлдсэн болохыг олж тогтоосон байна.

Уг хэргийг үйлдсэн Г нь өмнө нь тус барьцаалан зээлдүүлэх газарт хулгайлах гэмт хэргийн замаар олсон эд зүйлсээ барьцаанд тавьж байсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн 8 гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610436
1 эможи

Зочин
2019-11-13 22:24
keyboard_arrow_up