ЦАГ АГААР: Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭВ
ЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр болон сүүлчээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх гэнэ.
12, 17-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр, 12, 17-нд ихэнх нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.