Албаны автомашинаар хүүхдээ хүргэдэг зөрчлүүдийг илрүүлэв
Төрийн албаны зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль, "British school of English", "Орчлон" зэрэг таван сургууль дээр төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхэд гэнэтийн шалгалтыг өнөөдөр /2019.11.11/ хийв.
Энэхүү шалгалтаар Төрийн албаны тухай хуульд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" гэж заасны дагуу төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхийг шалгав.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр дараах төрийн албаны автомашинуудаар хүүхдээ хүргэсэн зөрчлүүд илэрчээ.
- Тагнуулын ерөнхий газар 07- 22 УНҮ
- Гадаадын иргэн харьяатын газар 77- 66 УБҮ
- Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ
- Тагнуулын ерөнхий газар 06-33 УБҮ
- Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ
- Иргэний нисэхийн ерөнхий газар 02-83 УБҮ
- Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ
- Эрдэнэс таван толгой 56-33 УНО
- НЗДТГ 06-95 УНҮ
- Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ
- Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ
Энэ нь зөвхөн нэг сургууль дээр илэрсэн зөрчил бөгөөд хяналт шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй танилцуулах аж.