АТГ: Бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний сорьцыг СОЛЬСОН байж болзошгүй гэх асуудал шалгагдаж байгаа
АТГ-т шалгагдаж буй олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү өнөөдөр өглөө.
Энэ үеэр "Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлдп тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөлх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж , олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа." гэв.