Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.
2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон төвийн аймгуудын иэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 14-ны шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 11,12-нд секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, говийн бүсийн нутгаар зарим үед 24 метр, 13, 14-нд секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.