Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бизнес уулзалт болно
2014 оны 7 сарын 22
МҮХАҮТ болон БНХАУ-ын Жилинь Мужийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчид хамтран худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийх бизнес уулзалтыг өнөөдөр 09.30 цагаас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтад Жилинь мужаас нийт 50 орчим бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд уг бизнес уулзалтын үеэр шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох зэрэг боломжууд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6103
0 эможи