ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд иржээ
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр 15.45 цагт “Korean air” авиа компанийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяры БНСУ-ын хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч, шалгагдсан юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын талаас түүнд 10 хоногийн хилийн хориг тавьсан юм. Гэхдээ гадаадын иргэн өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон байдаг.
Энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлүүлэх бөгөөл ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулах боломжтой болоод байсан билээ.