ЦАГ АГААР: Хангай уулархаг нутаг, говийн аймгуудад цас орно
Алтай, Хангайн уулархаг нутгуудаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар мөн цас орох ажээ.
Тодруулбал, нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.