Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна
2019 оны 11 сарын 09
Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус дахин явж эхэллээ. Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад аялж эхэллээ.
Тодруулбал,
- №301 дугаартай рейлбус Улаанбаатар хотоос өглөөний 09.00 цагт хөдөлж Зүүнхараад 11.50 цагт, Баруунхараад 12.19 цагт зогсож, Дарханд 13.30 цагт очино.
- №302 дугаарын рейлбус Дарханаас 14.00 цагт хөдөлж, Баруунхараад 15.11, Зүүнхараад 15.55, Баянрбууоалд 17.11-д зогсож, Улаанбаатарт 19.00 цагт ирэх юм.
Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610275
0 эможи
Зочин
2019-11-09 19:06
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс