ШУУРХАЙ: Д.Одбаярт холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ
Инчеон хотын цагдаагийн байгууллагаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюугүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр прокурорт шилжүүлсэн гэдгээ өнөөдөр мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа. Өчигдөр түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнийг хилээр гарахгүй байх шийдвэр гаргасан.
Д.Одбаяр нь лхагва гаригт болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байдаг.
Гэрч, хохирогчдын мэдүүлж буйгаар Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн гэжээ. Харин хамт явж байсан А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.
Эх сурвалж: en.yna.co.kr
|