ҮХЦ-ийн даргатай хамт явсан иргэн “А” гэгчийг Интерполын тусламжтай ЭРЭН СУРВАЛЖЛАХААР болжээ
Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа билээ. Мөн түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнд 10 хоногийн хилийн хориг тавьжээ.
Түүнтэй хамт зорчиж байсан 42 настай иргэн “А” гэгч мөн нислэгийн багийн өөр нэг эмэгтэй ажилтны мөрөөр тэвэрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Тэгвэл Инчеон хотын цагдаагийн газар иргэн “A”-г олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ.
Гэрч, хохирогчдын мэдүүлж буйгаар Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн гэжээ. Харин хамт явж байсан А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.