ШУУРХАЙ: Инчеоны шүүхээс Д.Одбаярыг БАРИВЧЛАХ шийдвэр гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан 42 настай, Монгол Улсын иргэн Анарын БНСУ-ын Инчеоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэрийг гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.
Д.Одбаяр нар онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан үйлдэл нь тодорхой болсон, оргон зайлах магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзсэн учраас шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнөөдөр өглөө 08.00 цагт БНСУ-ын олон нисэх онгоцны буудал Инчонд газардахад нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан баривчилжээ.
Өчигдөр Инчоны цагдаагийн газраас Д.Одбаярыг баривчлах захирамж гаргасны дагуу түүнийг баривчилсан бололтой. Энэ талаар "түүнээс тайлбар мэдүүлэг авсны дараа баривчилж, тусгаарлан хорьсон" талаар тус улсын хэвлэлд нийтэлсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.