Барилгаас үсэрч амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ
2019 оны 11 сарын 06
Амиа хорлохыг завдсан хэрэг дахин гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Бага тэнгэрийн аманд нэгэн эрэгтэй амиа хорлохыг завдсан байна.
Тэрбээр Бага тэнгэрийн аманд баригдаж буй барилга дээрээс үсрэхийг оролдсон аж. Өдгөө 46 настай Б гэгчтэй нийслэлийн аврах ангийн алба хаагчид 30 минут сэтгэл заслын аргаар ярилцаж байж буулгаж авсан байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610113
0 эможи
Зочин
2019-11-06 13:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс