Хятадуудын толгойлогчийг Замын-Үүдийн боомтоор зугтахаас нь өмнө баривчилжээ

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар нэр бүхий  гурван зочид буудлуудаас 800 орчим хятад иргэдийг саатуулсан байдаг.

Ингэхдээ өнгөрөгч амралтын өдөр нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг руу нь албадан буцаасан билээ. Харин энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн ,  БНХАУ-ын 28 хүнийг үлдээн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл цахим луйвар хийсэн байж болзошгүй хятадуудын нэг Толгойлогчийн  Шангри-Ла зочид буудлаас саатуулсан бол нэг нь "Гурван гал" худалдааны төв орчим дахь орон сууцнаасаа оргон зайлсан байсныг Замын-Үүдээс баривчилжээ. 

Энэ талаар зарим баттай эх сурвалжууд мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
5
confuse an post
1
angry an post
610093
28 эможи

Зочин
2019-11-06 11:41
Зочин
2019-11-06 02:45
keyboard_arrow_up