СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төмөр савх залгуурт залгасан хүү цахилгаанд цохиулж нас баржээ
2019 оны 11 сарын 05
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас баржээ. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
23
1
3
610072
28 эможи
Зочин
2019-11-05 15:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс