Хилээр албадан гаргасан БНХАУ-ын 787 иргэнээс шалгахаар дахин 28 иргэнийг авч үлджээ

2019 оны 11 сарын 05

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар нэр бүхий  гурван зочид буудлуудаас 800 орчим хятад иргэдийг саатуулсан байдаг.

Arslan.mn

-787 ХЯТАД ИРГЭНЭЭС 28 ИЙГ НЬ АВЧ ҮЛДЭЖ ЦАГДАН ХОРЬЖ ШАЛГАЖ БАЙНА-

Дээрх олон тооны Хятад иргэд манай улсын нутаг дэвсгэрт хууль бусаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн дээрх 800 орчим БНХАУ-ы иргэдийг "Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг нь үйлдэл нь баримтжуулан 759 иргэнийг баривчилсан билээ.

Харин энэ хэрэгт зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж байсан. Харин дээрх тоо дахин нэмэгдэж БНХАУ-ын 28, Монгол улсын нэг хүнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгаж эхэлсэн байна.

Ингэхдээ өнгөрөгч амралтын өдөр нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг руу нь албадан буцаасан билээ. Уг нь 787 Хятад иргэнийг нутаг руу нь албадан буцаах байсан ч 28 иргэнийг авч үлдэж шалгах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Ийнхүү одоогийн байдлаар 42 Хятад иргэнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд гурван Монгол иргэнийг баривчилжээ.

759 Хятад иргэнийг албадан гаргах үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газрын хамтарсан баг өндөр хяналтан дор зохион байгуулсан юм.

-МОНГОЛ УЛСАД ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙХААР ХАР ТАМГА ДАРЖ АЛБАДАН ГАРГАСАН-

Тэднийг манай улсын хуулийн байгууллагынхан өнгөрөгч наймдугаар сараас хойш жуулчны визээр Монгол улсад нэвтэрсэн нь тогтоогдож эхэлмэгц хяналтандаа авсан гэдгийг мэдээлж байгаа.  Харин нутаг буцаах шалтгаан нь визийн журмыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан хэдий ч эдгээр Хятад иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байгаагүй учир өнгөрсөн Бямба гаригт албадан гаргасан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.

Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн байдаг. Ингэхдээ 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газраас, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-наас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, дөрөв нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.

Харин манай улсаас албадан гаргахдаа гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хар тамга дарж улмаар Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргахсан билээ.

У.УРАНЦЭЦЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
3
ouch an post
5
confuse an post
4
angry an post
6
610058
44 эможи

Zochin
2019-11-07 20:55
Nasaar n mongolruu oruulahgvi baihgvi yaasiim zabaan hujaa nariig
Зочин
2019-11-07 16:46
3н жил бага бна .. 10С дээш жил болгох хэрэгтэй .. Монгол хүн хятад д ийм хэрэг хийсэн бол !!! Эх оронлуун буцаах болов уу үгүй л байх.. Хууль чангатай газар ... Хятадуудад манай хууль зѳѳлдѳж байна .... Наадуул чинь хуулийн цоорхойг ашиглаад бна ... Цаагуураа судалж дээ хэцүүхэн л улс юм даа ... Зэвсэг барьж дайраагүй ч гэсэн !!!Дотор санаагаар аа шанаган хорхой шиг газар аваад байх шиг ... ТѲР МИНЬ ТҮВШИН , ТҮМЭН ОЛОН минь амгалан байх болтугай.. .
Irgen
2019-11-07 14:56
5 aas 10 jil holder oruulahgui baihgui de
Зочин
2019-11-06 09:03
3 жилийн дараа ирэх нээ
keyboard_arrow_up