ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Мөн үеэр салхи 7,10-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин энэ сарын 8-нд нийт нутгаар, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610055
2 эможи

keyboard_arrow_up