ЗТХЯ-ны хэлтсийн дарга Д.Доржхандын хэргийг прокурорт шилжүүлжээ
2019 оны 11 сарын 04
Авлигатай тэмцэх газар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилт /АТБХ/-ийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн.
Түүнийг аравдугаар сарын 8-ны өдөр сулласан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоосон байна.
Д.Доржхандыг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж дуусаад АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610048
0 эможи
Зочин
2019-11-05 00:35
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс