ШЕЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Атарцэцэгийг томилжээ
2019 оны 11 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг бүрэн эрхийн хугацаа дууссан тул албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ШЕЗ дээр очиж, Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулав.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ШЕЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр зөвлөлийн хамгийн ахмад гишүүн болох Л.Атарцэцэгийг томилж, тамгыт хүлээлгэн өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610040
0 эможи
Зочин
2019-11-05 00:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс