Б.Одбаярт БНСУ-д буцаж ирж МЭДҮҮЛЭГ өгөхийг сануулжээ

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Мөн тус агентлаг Б.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой" гэж мэдүүлсэн талаар бичжээ. Мөн онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна. 

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхөөр болсон хэмээгдэж буй. 

Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явбал ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр  хэргийг Прокурорт шилжүүлэх аж.

Тус улсын хуулиар бол энэ тохиолдолд 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
610035
3 эможи

Zochin
2019-11-05 11:43
Nas nambagui uls ornii ner tor gutaasan sadar huniig hamgaalj haatsailah yamar ch shaltag bhgui Ene huneer mongoliin ard tumen mongol tor dutahgui Shuud hereg hiisen gazar ni tushaa Tsetsiin dargiig yamarch ovoo ene ul buteh nohroos hed dahin iluu hiij chadna
Зочин
2019-11-05 00:36
новшийн солонгосчууд их томорч байнаа жирийн албан хаагч гэж бодож л дээ
2019-11-04 22:50
бууд
ЗОЧИН
2019-11-04 20:07
Солонгосууд солиорч байх шив цунами болгож хүйс тэмтэрнэ шүү.
Одбаярыг шуурхай шоронд хий ард түмэн шаардаж бн
2019-11-04 16:58
Иргэн
з
2019-11-04 15:16
шууд буцаад ир
keyboard_arrow_up