С.Баярцогт: Намайг Швейцарт хэрэг үүсгэн шалгаж байгаа

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн асуудлаар АТГ-т шалгагдаад удаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биелүүлсний дараа буюу 2010 оны 3 сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Арван жилийн ойг тохиолдуулаад ажлын хэсэгт ажилласан, 2012-2016 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Би 500 гаруй хуудастай товхимлыг гаргасан. Та бүхэн гайхаж байгаа байх. Яагаад ийм товхимол гаргах болсон таван шалтгаан бий.

2018 онд АТГ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо хорьж 73 хоног хорьсон. Гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэрээний талаар мэдлэггүй байна гэж бодсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч мөн л адил буруу мэдээллээр мэдээлэл хийж байгаа нь шийдвэр гаргадаг гишүүд хүртэл худал мэдээллээр шийдвэр гаргаж болзошгүй юм байна гэж бодсон.

Төсөлтэй холбоотой гэрээ арван жилийн турш нууцын байдалд байсан гэх хуурамч мэдээлэл гаргаад түүгээрээ ном зохиол бичиж байна. Бид гэрээгээ уншиж, судлахгүй байж, гэрээ хэлэлцэх явцад гарч буй зөрчил, үйл ойлголцлыг гэрээ рүү чирч авчирч байна. Гэрээний зохицуулалт, хэрэгжүүлэх хоёр тусдаа гэдгийг ойлгох ёстой. Үүнийг товхимлоос харж болно.

Би УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд талархаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол ярьж болохгүй зүйл. Гэтэл Т.Аюурсайхан бүгдийг нь задлаад гишүүдэд тараагаад, ном зохиол хүртэл бичсэн байна.

Arslan.mn

Оюу толгойн гэрээ С.Баярцогт, С.Баярын гэрээ биш, Монгол Улсын гэрээ. Сайныгаа олуулаа хувааж, саар юм аа хэн нэгэн рүү чихдэг. Энэ гэрээг Засгийн газар, Оюу толгой гээд олон газар сурталчилж таниулах ёстой байсан. Асуудал шийдэгдэх болов уу гэж хүлээсээр ирсэн. Гэвч маш олон хүн дуугүй хүлээгээд байвал буруудахын шинж гэдгийг хэлсэн учраас нээлттэй байхаар шийдсэн. Бид соён гэгээрүүлэх иргэнийхээ үүргийг биелүүлж энэхүү товхимлыг гаргасан. Намайг ганц Монгол Улсад шалгаж байгаа биш. Швейцарт ч яг адил хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ гэрээний төлөө би авилгал хээл хахууль аваагүй. Би зөв зүйтэй гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Он цагийн шалгуурт үнэн нь тогтоогдоно байх" гэлээ.

Энэхүү товхимол нь хэвлэл мэдээллийн редакциуд болон Төв номын сан, их сургуулиудын номын сангуудад тараагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610028
0 эможи

vo
2019-11-11 19:21
hujaa l bol hujaa.saynii 750 hujaatai n achij yavuulh bsn um daa
Зочин
2019-11-10 09:34
Баяр Баярцогт Сайхан балай 3 ял авахгүй бол шүүх шудрага ёс бүгд худлаа болно
zochin
2019-11-05 11:45
Ih olon myanganbhuvisagch boddog hun geluu Yas yuman deeree neree ch bichij chaddaggui hujaa bhchulei
Зочин
2019-11-05 05:59
ЦААШАА ДАЛД ОРВОЛ ТААРНА
Зочин
2019-11-05 00:34
зочин
2019-11-04 20:08
Хөрөнгийг нь хурааж шоронд хий элийгээ хийгээд байлгаад байдаг юм бэ.
зочин
2019-11-04 15:01
Ёстой зальтай новш.Аливаа гэрээ хэлцэл шууд ойлгох ойлгомжгүй толгой эргүүлсэн олон заалттай бол луйвар байдаг.20 мянган хувьсагчтай гээ биздээ.Шоронд орох нь ойлгомжтой болонгуут гэнэт гараад ирэх шивдээ.Монголчуудад ямарч ашиггүй гэрээ Эрдэнэт шиг л гэрээ хийх байсан
ИРГЭН
2019-11-04 13:34
ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ГЭДГЭЭ ХҮЛЭЭЧИХ. ДАРАА НЬ ЭНЭ ГЭРЭЭГ НУУЦ БАЙЛГАХ НЬ ХЭНД АШИГТАЙ БАЙСАН БОЛООД ӨДИЙ ХҮРТЭЛ НЭГ Ч МОНГОЛ ХҮНД АШГИЙН НЭГ ТӨГРӨГ Ч ОЛДСОНГҮЙ. ТИЙМЭЭС ТА БОЛ ХЯТАДЫН ТАГНУУЛ УРВАГЧ ХУЛГАЙЧ ГЭДЭГ НЬ УЛАМ ИЛ ХАРАГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ТА НАРЫГ ХҮЙС ТЭМТРЭХ АРДЫН ЦУСАН ӨШӨӨ АВАХ ҮЕ УДАХГҮЙ ИРЭХ БОЛНО БАЙХ ШҮҮ.
keyboard_arrow_up