Ерөнхий сайд ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь “САЙШААВ“
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 783 иргэнийг баривчилсан.
Өнгөрсөн бямба гарагт тэдгээрээс 759 иргэнийг албадан нутаг буцааж, өчигдөр Хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа.
Цаашид улс эх орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ улам нэр төртэй сахин биелүүлэхийг хууль хүчний байгууллагынханд үүрэг болголоо.