АТГ-ынхан Сү.Батболдоос мэдүүлэг авчээ

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар  оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж байгаа талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.

Энэ хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилан саатуулаад байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авчээ.

Сү.Батболд нь 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий  сайдаар ажилласан. Тиймээс түүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авсан бололтой.

Түүнчлэн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын гурван жилийн дэлгэсэн оффшор данстай монгол иргэдийн мэдээлэл дунд Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр бий. Түүнийг хүү болон ахынхаа хамт Их Британийн Виржинийн аралд оффшор данс эзэмшиж, хувьцаагаа шилжүүлсэн гэсэн мэдээлэл байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610007
1 эможи

Зочин
2019-11-10 08:18
Бороогийн 50 тн алтыг шалгах хэрэгтэй
Зочин
2019-11-09 09:13
Tegeed shorond yabuulaachee hudal shalgaj bna geed bailgaad baih mongold alban tushaaltai hvn bvhen hulgaich luibarchid bdag shtee tedniig zubhun mongoliin huuli hvchniihen hamgaaldag
Зочин
2019-11-04 09:30
Энэ заавал холбоотой байгаа
зочин
2019-11-04 09:21
энэ хүн засгийн газрын тэргүүн байхад монгол уруудах замруугаа орсон энэ хүн хяналт шалгалтгүй болгож хоёр намын нөхдүүд уралдаад идэж эхэлсэн шиг санагддаг юм энэ хүн боломжийг сайн олгож өгсөн энэ хүн маш муу хүн
Т
2019-11-04 08:40
Муу хулгайчийг цаазаар аваач. Тэр луйварчин дүү Асралтыг нь шоронд хийж шороонд бул.
keyboard_arrow_up