Цэцийн дарга “суудал”-тайгаа үлдэнэ гэж зүтгэх вий дээ

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна.  Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.   Түүнийг эхлээд саатуулан шалгасан ч  Венийн хэлэлцээрийн дагуу суллагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгчээ. Үүнийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээлэв.  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон улсад Монголын нэр хүнд унахад хүрч байна.

Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг хариуцлагын жишээ олон улсад нэлээд бий.   Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Японы Худалдааны сайд Ишу Сугавара сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа огцрох болсноо мэдэгдсэн. Түүнийг сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бэлэг тараасан хэмээн буруутгасан юм.  Түүний дараа буюу ердөө хэдхэн  хоногийн өмнө мөн л  Японы  Хууль зүйн сайд сонгуулийн хууль зөрчсөн хэмээн албан тушаалаасаа огцорлоо. Сайд Кацуюки Кавай сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг тогтоожээ. Кавай сайд өөрийгөө буруутай хэмээн үзээгүй ч Засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ. Харин манайд улсад төрийн соёл, ёс зүй хариуцлагын асуудал эсрэгээрээ халдашгүй дархан байдал нэрээр сандал суудал, эрх мэдэлтэйгээ үлдэх гэж зүтгэдэг.

Үүний нэг илрэл нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д ёс бус асуудалд орж, саатуулагдах хэмжээнд асуудал нь яригдаж байхад УИХ-ын дарга нь энд “өмөөрөх”өнгө аястай мэдэгдэл хийж байх жишээтэй.   УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэлдээ “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж хэлсэн. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой”  гэсэн байр суурийг илэрхийлэв.  Удахгүй  Цэцийн дарга Д.Одбаяр эргэж ирээд эрх мэдэлтэй үлдэхээр өөрийгөө буруугүй гэх мэдэгдлийг хийгээд зогсч байхад гайхах юм алга.  БНСУ-д сайд нь иргэддээ бэлэг тараасан үндэслэлээр өөрсдөө огцордог.  Харин манайд Цэцийн дарга нь  улс орныхоо нэр хүндийг унагачихаад суудалтайгаа үлдэхээр улайрах вий дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610006
3 эможи

Mgl
2019-11-09 11:49
EH ORNII NERIIG GUTAMSHIG BOLOGOj undsen huuliin tsetsiin bur daraga geh albiig solongos uilchlegch huuhnii bugusnuus dor uzsen ENE SHIVSHGIIG ARD TUMNIIHEE NER TURIIN TULUU EH ORNIIHIIHOO NER TURIIN TULUU OGTSRUULJ SHIITGEL HULEELGEJ olon ulsad medegdeh YSTOI UGUI BOL BID BUGD MONGOL ULS dELHIIN SHIVSHIG BOLJ. ymarshuuhan uhaantai teneg ard tumen bolhoo batlan haruulna tiimees ene shivshgiig ogtsruulj ard tumneesee uuchlald guilgaj shiitgel huleelgej eh orniihoo ard tumen uursdiihuu ner turiig tseverley zaluusaa
b
2019-11-08 18:29
magadguidee.ter mal ni irheer end bgaa daldgaruud ni dargaa dargaa geed guine nuguuh ni ene ni goy yum bna geed guruugeed shaana.iim l archaagui tor yum daa
Зочин
2019-11-05 01:02
Ter mal solongost shorondoo orood uldvel sain l biz. Mongol ulsiin ner hund yaajiin be hogiin shaar yumaa gar ni tasarch unaasaa gaj donton
Зочин
2019-11-05 01:00
Estoi yuch helehev de. Mongoliin tord mal adguusnaas doloon dor tenguud baihiin. Gaj dontoi bogsnii ovchtei hog shaarnuud ulsiin mongo urj yu hiij yavsan mal ve
Mongol
2019-11-04 20:43
Manaihan tegj dagaj namirah hereg bainyydaa . Gadnii yls oron chini irgenee emeerdeg baihad manaihan dagaj namirah ni ynen ontsgyi um aa.....
Zochin
2019-11-04 12:38
Iim ys zuigui hun huuli sahiulna geed dargalj suuh ni oi gutmaar hurdan ogtsor
зочин
2019-11-04 11:54
Бөгсний донтон ГАЖБАЯР,,,Монгол төрийн өндөр албан тушаал хаших эрхгүй
Зочин
2019-11-04 09:31
Харин тэгж тэнэгтэх вий дээ
Shorond oroh bhaa
2019-11-04 09:13
Hund gemt heteg
зочин
2019-11-04 09:07
Аливаа асуудлыг улс төржүүлж олны анхаарлын төвд аваачих хэрэггүй. Солонгосчууд гэж их л хүн муутай дээрэннгүй хүмүүс гэдгийг зорчиж байсан хүмүүс мэдэх л байх учир нь олдох байлгүйд ээ тэр хүртэл битгий хоосон таамаглалаар хүнийг гутаах гэж оролдоо миний ард түмэн
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2019-11-04 09:03
ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. СОЛОНГОСЫН ТВ-Р ӨДӨР БОЛГОН ГАРЧ БАЙХАД УУ. НҮДНИЙ БУЛАЙ. ОДОО ЯАЖ ЭХНЭР ХҮҮХДҮҮД АРД ТҮМНИЙХЭЭ НҮҮРИЙГ ХАРНАА. АРХИ ИЙМ БАЛАГТАЙ. ОДОО ЯАЯ ГЭХЭВ. ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ
Irgen
2019-11-04 08:55
Ogzogiig olon uggui ogtsruulah heregtei.
Зочин
2019-11-04 08:21
СОЛОНГОСЫН ДЭЛХИЙД НЭР ХҮНДТЭЙ ТВ ууд БҮГД МОНГОЛЫН ҮХЦ ийн дарга бэлгийн хүчирхийлэл хийсэн.гээд МОНГОЛЫН нэрийг ДЭЛХИЙД ГУТААЛАА. . ТАМИРЧИД МАНДУУЛЖ.У.ТОМ ДАРГА НАР ГУТААЖ МОНГОЛ СААРАЛ БОЛСОН. . ОДОО ОДБАЯРААС БОЛЖ ХАР ЖАГСААЛТАД ОРЖ БОЛЗОШГҮЙ. . СОЛОНГОСЫН ТВ гээ. ШҮҮРЭД ӨГ. ОДЫГ СОЛОНГОС ЯВУУЛ. . МОНГОЛЫГ ДЭЛХИЙГЭЭР МУУГААР ЦОЛЛУУЛАХ ХЭНД АШИГТАЙ. .
keyboard_arrow_up