ТҮК-ийн ажилтан нохой буудаж байх үеэрээ сум алдаж иргэнийг бууджээ
Аравдугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ТҮК-ийн ажилтан сум алдаж нэг иргэнийг буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Хэргийн талаар тодруулбал, алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.
Буудуулж гэмтсэн иргэн тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд азаар амь нас эрсдээгүй байна.
ТҮК-ийн ажилтаныг зэвсгийн чанартай зүйлээр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэргээр зүйчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.