БНХАУ-ын иргэдийн байрлаж байсан буудлаас 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.

-ТЭДНИЙ АШИГЛАСАН УТАСНЫ ДУГААРЫН ИХЭНХ НЬ ЮНИТЕЛИЙНХ БАЙЖЭЭ-

Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүсийн өгсөн мэдээллийн ЭНД дарж уншина уу.

Ямартай ч БНХАУ-ын 800 иргэн нь Монгол улсад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй гэж тэрбээр мэдэгдсэн билээ.

Харин тэд цахим орчинд мөнгө угаах ажлыг тоглоом болон бусад хэлбэрээр дамжуулан хийсэн байх магадлалтай байсан гэдэг. Ингэхдээ Mobile Farm, Click Farm ашигласан нь тодорхой болсон гэж эх сурвалжууд мэдээлж буй. Одоогоор тэднийг байрлаж байсан буудлын хонгилд түр саатуулан шалгаж байгаа юм. Тэдний бичиг баримтыг шалгаад нутаг буцаана гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав мэдэгдсэн. Харин хэрэглэж байсан компьютер болон утаснуудад үзлэг, шалгалт хийж буй бөгөөд шалгалтын ажиллагаа дууссаны дараа дээрх иргэдийн чухам ямар ажил хийсэн нь эцсийн байдлаар тодорхой болно.

Тэд хэрэглэж байсан утаснуудаа БНХАУ-аас авчрахаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Ингэхдээ 100 болон 200 аар нь өөр, өөр лангуунаас худалдан авч байжээ.

Харин хэрэглэж байсан дугаар нь Юнител голдуу Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны компанийнх байсан байна. Жи мобайлын цөөн дугаар байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Тагнуул болон Цагдаагийн газрынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудал руу орж шалгалтын үйл ажиллагаа явуулахад 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэрэг гарч ирсэн байна. Тэд орнуудаа зэрэгцүүлэн тавьж гудсан дор нуусан байжээ.

Тэдний удирдагч болох БНХАУ-ын найман иргэнийг Шангрилла зочид буудлаас саатуулж, дөрөвт нь хэрэг үүсгэн шалгаж буй. Тэд ч мөн баривчлагдах үедээ маш их хэмжээний доллартай байжээ. Тэд манай хууль хүчний байгууллагынханы тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж байсан гэх мэдээлэл байна. Шангрилла зочид буудлаас баригдсан эмэгтэйгээс мэдүүлэг авах гэхэд Хятад хэлний өөр аялгаар ойлгомжгүй ярьсан учраас Гадаад харилцааны яамнаас орчуулагч авчирч, ажиллуулсан байна. Тэд огт эмзэглэхгүй, гайхахгүй харин ч эсрэгээрээ үл тоосон хандлагатай байсан гэдгийг хэлж байна.

Энэ нь манай улсын хуультай холбоотой юм. Тодруулбал, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд мөнгөө угаахын эсрэг хууль эрх зүйн орчин сул, зохицуулалт үгүй учраас тэд Монголыг сонгон ирж ажилласан. Мөн хуулийн тодорхой заалтаарямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа юм. Учир нь click farm ажиллагааг шууд гэмт хэрэг хэмээн үзэх боломжгүй юм.

Жуулчны визээр ирж хөдөлмөр эрхэлсэн зөрчилтэй гэдэг шалтгаанаар 800 хятад иргэнийг нутаг буцааж удирдагч болох дөрвөн хүнийг шалган хөнгөн арга хэмжээ авах болов уу гэсэн таамаглал байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
1
yay an post
2
sad an post
4
ouch an post
confuse an post
2
angry an post
49
609941
69 эможи

Болд
2019-11-02 14:11
Хэрвээ монгол хүн ийм зүйл гадаадад болон монголдоо хийсэн бол насаараа хоригдох байхдаа
Зочин
2019-11-02 06:59
Хууль гууль болсон болохоор дээрэлхэж бгаан арчаагүй улс төрчид өөрсдөдөө болон хужаануудад хууль зохоигчид
зочин
2019-11-01 22:40
Таван удаа ХЗЯ сайд 7 удаа УИХ д суусан нямдоржийн ажлын үзүүлэлт
Hi
2019-11-01 22:21
Er ni hyatad ulsad manai orni irged hergt holbogdohod yadag bilee ene hyatad irgeded bas tegej l handah heregtei baih daa.zvgeer l yawuulchih hereg vv.arai dendvv yumaa .
Bi
2019-11-01 22:18
Mungiig n yadaj huraaj ulsiin umch bolgono bizdee . End tendhiin buudal bairiig bnga shalgaj bh htei.hujaa restaurant uurelcheed huchin hiigeed bdag bizdee. Muu jungaanuudiig uvchtei unjdagiig n tasdaad yavuulbal taarna
Зочин
2019-11-01 21:54
Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл өөрөө Ж-мобайлын хувьцаа эзэмшигчдийн нэг. Мэдээлэл үнэн зав гэдэгт эргэлзэж байна. Хяналт шалгалт шударга явагдана гэдэгт эргэлзэж байна.
Зочин
2019-11-01 21:24
ta nariin umuuruud baidag mengetiin hiij baigaa ajil ni ene hezee ch naad menget chin huuliin tsoorhoig arilgahgui
Зочин
2019-11-01 21:24
ta nariin umuuruud baidag mengetiin hiij baigaa ajil ni ene hezee ch naad menget chin huuliin tsoorhoig arilgahgui
unen
2019-11-01 21:22
Nymdorj baigaa tsagt hezee ch huuliin tsoorhoi arlihgui ter tsumaa hytadiin irgediig buur ch yaahchgui ah duu nar ni baigaa
Сайханбаяр
2019-11-01 21:21
Хуулийн цоорхой л ашиглаж ийм юм хийж байгаа шүү дээ нээх худлаа хэрэгжидгүй хууль баталж бусдын доог тохуу уу болооч бардам сөргөөцөлдөж байна гэдэг хамгийн том гутамшиг
Хүрэл сүх
2019-11-01 20:37
Гэмт хэрэг үйлдээгүй учир нутаг буцаана
зочин
2019-11-01 14:29
хэрвээ хуулийн цоорхой байгаа бол их хурал брак хууль баталсан, ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Ер нь бол их хурлын гишүүд хууль санаачлах, батлах үндсэн ажлаа хийхгүй, ажлаа тасалж энд тэнд очиж, бусдын хийсэн ажлын өмнөөс тууз хайчилж явдагийн үр дүн нь муу хууль гэдэг нь тодорхой
Иргэн
2019-11-01 14:17
Үмхий хүүрэн хужаагийн үүр болж дуусжээ, мэдээу тагнаж чагнах, мөнгө угаах, элдэв муу бүхнийг тал бүрээр хийж бгаа нь ойлгомжтой! Цөсийг нь маш нарийн шалгах, хуулийг яс сахиулах!
монгол
2019-11-01 13:39
цэвэр эдийн засгийн тагнуул хийж бгаа бүлэглэл манай дарга нар ичихгүй тоглоом PC болгоод дуусган яагаад гэвэл бүгд урьханд бдаг
монгол
2019-11-01 13:39
цэвэр эдийн засгийн тагнуул хийж бгаа бүлэглэл манай дарга нар ичихгүй тоглоом PC болгоод дуусган яагаад гэвэл бүгд урьханд бдаг
Zochin
2019-11-01 13:26
Dahiad l orj ireed bhin bnda.
Zochin
2019-11-01 13:17
Elchinn medeegui bna gej baihgui dee
Зочин
2019-11-01 11:23
энхсайхан булдруугын хийж бгаа ажил.1000 тагнуул орж ирсэн айишигт явдал
Zochin
2019-11-01 10:01
Yu gesen ug ve. Yagaad zugeer yavuulna gej. Bid hytad ochood 1000 r baitugaa 10uulaach tsahimd ingej suuj chadahgui shuu dee. Arai l um aa
Тодорхой болгочихоод нутаг буцаадаггүй юм уу. Цагдаа ажлаа яаж хийгээд байна.
2019-11-01 09:58
:(
Tuya
2019-11-01 09:45
Арай ч дээ манайх шиг бүр даажигнаж байна даа хуульгүй орон гэж байх уу.Ингээд давраагаад албаны мэдэгдэл нь арчаагүй хаацайлаад байгаа юм уу хаашаа юм.Арчаагүй төр
keyboard_arrow_up