Хогийн цэгээс гүзээ түүж Улаанбаатар руу тээвэрлэж байсан нь тогтоогджээ
2019 оны 10 сарын 31
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгажээ. Иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Уг хэргийг хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: МХЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
609924
3 эможи
Зочин
2019-10-31 19:01
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс