Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулж байна

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.

Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
2
ouch an post
6
confuse an post
2
angry an post
1
609922
26 эможи

Hagi
2019-11-06 14:42
Mgld buu zewseg agsaad yawaad baigaa gadniinhand anhaarlaa handuulmaar yumdaa
Jav
2019-11-05 10:04
Монголын рентген юү харж байдаг юм бэ.
Zo
2019-11-05 09:15
Монголын хил гааль дээр санамсаргүй авч яваа сум энэ тэрийг илрүүлэх ямарч чадваргүй одоо бгаа төхөөрөмж нь хуучирсан эзэнгүй төр гэж энэ л дээ
Пүрэвдагва
2019-11-04 16:08
Манай хилийн шалган маш муу болхоор цаанаа баригдаад байгаа юм шүү дээ
Иргэн
2019-11-04 11:44
Эх орноо төлөөлж байгаа нөхдүүд манай хил гаалийн ажилтнууд маш хариуцлагагүй ажлаад байна! Мөн хариуцсан яам сайд дарга нар нь дээрээсээ доороо хүртэл авилгалд идэгдсэн хариуцлага хүлээх чадваргүй нөхдүүдээр дүүрсэн байна цэгцлэж янзлах шаардлагатай байна Эрхэм өндөрлөгүүд ээ!!!
e
2019-11-03 22:09
Hyatadin hil garahaas umnu gaaliinhan ilruulj chaddaggui yumuu?Archaagui avilagchid
Зочин
2019-11-03 21:56
Яаагаад хужаа хэл дээр илрээд монгол хэл дээр илэрдэггүй юм бэ манай хэл гааль ямар ч чадваргүй гэдгээ харуулж байна манайх сайн хараа хяналт тай байсан бол хужаагаас түрүүлээд илрүүлээд ард иргэдээ хужгаас хамгаалж болно шүү дээ санамсаргүй тохиолдол оос болоод хужаад гэмт хэрэгтэн болоод бна шүү дээ наад илрүүлдэг юмаа хужаагийн шиг болгож болддогүй юм уу
Зочин
2019-11-03 03:34
Зориуд хэн нэгний ачаа тээшинд сум хийгээд байна гэж ойлгов
MONGOL
2019-11-02 13:40
Mongold hereg hiisen hyatad nutag butsdag hyatdad hergt holbogdvol hyatadiin zvil angi yaridag hogiin yum
Зочин
2019-11-02 11:28
Зориуд хэн нэгэн бусдыг хорлох гээд ч юм уу эсвэл өөр шалтгаанаар хийгээд байгаа юм бишүү. Цаана нь хэн нэгэн байж л таараа. Түүнээс биш бид чинь сумаар юугаа хийдгийн.
з
2019-11-01 01:14
анхааралгүй гээд сум цүнхэнд нь зүгээр орчихдог юм уу консулаа
niguulseh setgel
2019-10-31 22:17
Anhaaral bogoomjoo ondor bailga humusee
зочин
2019-10-31 21:02
анхаарал болгоомж чухал юм даа.
Зочин
2019-10-31 19:02
keyboard_arrow_up