Алга болсон оюутны цогцсыг голоос олжээ

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь Онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагааны явцад охины цоцгсыг Ховд голоос олжээ.

Охин 2019.10.23-ны өдрийн 07:00 цагт сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Эрэн хайх ажиллагааг 2019.10.30-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлж 13:40 цагт Ховд голоос сураггүй болсон иргэний цогцсыг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж:  Онцгой байдлын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
609913
7 эможи

Зочин
2019-10-31 15:54
keyboard_arrow_up