Мэдүүлэг авах өрөөнд тавигдах ШААРДЛАГА хангагдаж байгаа эсэхийг шалгажээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөтэй танилцаж, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ын хэрэгжилттэй танилцсан байна.
Улмаар тус прокурорын газраас зөвшөөрөл авсан өрөөнүүд болон шинээр зөвшөөрөл авах өрөөнүүдэд мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагад нийцсэн тохижолт хийх, техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр Цагдаагийн газарт албан бичиг хүргүүлжээ.
Мөн энэ үеэр залилах гэмт хэргийн нэгдсэн арга хэмжээний явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлаар үүрэг, чиглэл өгч ажилласан байна.
Эх сурвалж: УЕПГ
|