Саатуулагдсан Хятад иргэд Жи-Мобайл, Скайтелын дугаарууд хэрэглэж байсан уу

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр хаалттай мэдээлэл өгсний дараа албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгсөн.

Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Уг хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэдийг олноор нь байрлуулж байсан буудлын эздийг шалгаж эхэлсэн. Мөн дээрх иргэд нь цахим орчинд мөнгө угаахдаа Mobile Farm, Click Farm аргаар ажиллаж байсан нь эхний байдлаар тогтоогдсон. Тэд ашиглаж байсан утсаа БНХАУ авчирснаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ хэлжээ” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл мөн тухайн гар утаснуудад ашиглаж байсан дугаар нь Монголын үүрэн телефон Жи Мобайл, скайтелын дугаарууд байсныг зарим мэдээллийн сайт мэдээлсэн байна. Тэд ямар бүртгэлээр тухайн дугааруудыг авсан, хэрхэн ашиглаж байсан нь мөрдлөгийн явцад тодорхой болох аж” гэжээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
5
angry an post
5
609903
13 эможи

Зочин
2019-11-06 09:50
Худлаа шаагаад эсрэгээр нь хэлэх юмдаа арслан .мөн мөнгө авах Мобиком юниттелээс
Зочин
2019-10-31 15:52
Жи мобайл Скайтел хоёрын интернэт үнэхээр өндөр хурдны тасалдалддаггүй болж таарлаа шүү. Тэрнээс тэр хятадуудад хямд үнэтэй 4G дээ хүрдэггүй интернэт хэрэггүйлдээ.
Зочин
2019-10-31 13:58
keyboard_arrow_up