Нэр бүхий сэтгүүлчдийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж эхэлжээ

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна. Түүнчлэн хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах  албанаас шалгаж эхэлжээ.   

Энэ тухай өчигдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцох үеэр хэлсэн.  Тэрээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар  дэлгэргүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр  шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна.  Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609880
0 эможи

vo
2019-11-06 08:37
zarim setguulchid arai l bh shg bdg
Гай
2019-11-05 18:50
Нямбаатар попрохоо боль. Шалгах шаардлагатай болохоор шалгаж байгаа. Битгий хөндлөнгөөс нөлөөлөх гээд, сэтгүүлчдээс кок авах гээд худлаа шалчигнаад бай. Ихэнх сэтгүүлч нар шантаажаар амьдардаг болсон. Тиймээм шалгах ёстойг нь шалгах ёстой. Нямбаатар дут.
иргэн
2019-11-01 16:17
шалгах шаардлагатай болоод шалгаж байгаа биз.ер нь зарим сэтгүүл нарыг шалгах нь зөв шүү.алдаатай найруулга зүйгүй бичнэ,худлаа гарчиг тавина,хүний нэр төрд халдана тэгээд ямарч хариуцлага хүлээхгүй
зочин
2019-10-31 23:36
шаардлагтай бол шалган шүү дээ сонгуул дөхөөд ирхээр хүний нэр төрд халдаж харлуулах, шантаажилж мөнгө олох гэсэн сэтгүүлч нэртэй луйварчид их шүү дээ
Зочин
2019-10-31 12:00
keyboard_arrow_up