Замын цагдаагийн гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөн нээгдсэн тул иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож Их монгол улсын гудамж руу орох боломжтой болсон тул тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Замын цагдаагийн ойролцоог гүүрэн гарц нь нийт зургаан хэсгээс бүрдсэн ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр ашиглалтад ороод байгаа юм. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатайгаар хийгдсэн байна. Үүнээс гадна төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм.
Нийслэлд шинээр баригдсан тус гүүр нь замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа билээ.
Эх сурвалж: Б.ПҮРЭВ-ОД
|