ДЦС-ын ТӨХК-ийн ажилтан 380 вольтын хүчдэлд цохиулан нас баржээ

2019 оны 10 сарын 29

Arslan.mn

Цахилгааны засварчин тогонд цохиулж нас баржээ.

Тодруулбал, нийслэлийн БГД-ийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас барсан эмгэнэлт явдал гарсан байна.  Дуудлагыг аравдугаар сарын 28-ны 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч нар хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.

Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
609826
6 эможи

Зочин
2019-10-29 17:51
Зочин
2019-10-29 12:14
keyboard_arrow_up