“Мөнгө шилжүүл“ гэх хуурамч дуудлагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2019 оны 10 сарын 29
9811****, 9600**** дугаараас "Танайхыг шалгалтаас чөлөөлж өгнө, энэ данс руу мөнгө хийнэ үү" гэх хуурамч дуудлага бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд рүү ирж байна гэсэн гомдлыг иргэд ихээр ирүүлж байгааг мэдээллээ.
Тиймээс энэ төрлийн дуудлага ирсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүд тухай бүрт нь мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандахыг МХЕГ-аас сэрэмжлүүлээд байна.
Одоогийн байдлаар энэ төрлийн дуудлага Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь болон нийслэлд гараад байгаа юм байна.
Эх сурвалж: МХЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609809
0 эможи
Зочин
2019-10-29 12:18
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс