Ачааны машин зөвшөөрлөө ТҮЦ машинаас авдаг болно

2014 оны 7 сарын 22

Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг. Нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч тээвэрлэлт хийхийн тулд  ачааны автомашин тусгай зөвшөөрөл авдаг журамтай. Гэвч эдгээр 70,000 автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80 гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүдийг зохицуулах зорилгоор “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.  Журмыг шинэчлэн баталснаар нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхлэх бүх тээврийн хэрэгсэлд ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС” зөвшөөрлийг хагас жил буюу 6 сарын хугацаагаар олгох ба “В”, “С”, “СЕ” ангиллын зөвшөөрлийг нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай хоног, өдрийн тоогоор олгохоор болж байна.  Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох “EC” зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс “ТҮЦ” /төрийн үйлчилгээний цахим/ машиныг  ашиглан олгохоор бэлтгэл ажлыг Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, “Үндэсний дата төв”, “Astvision” ХХК, “Smart solutions” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт сайжирч, замын цагдаагийн ажилтнуудын хяналтын төхөөрөмжөөр зөвшөөрөл авсан эсэхийг хянах, тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулах, зөрчлийг үндэслэн арга хэмжээ тооцох боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд  оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд:
-        “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
-       “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
-       “СЕ” – чиргүүлтэй автомашин
Бүх жин нь 3,5 тн-оос дээш бол дараах нөхцлүүдийг шалгах
Чиргүүлтэй эсэх /чиргүүлийн бүх жин 5 тн-оос бага бол “С”, 5 тн-оос дээш бол “СЕ” ангилалд хамаарна./
“С”, “СЕ” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд тэнхлэгийн тоог асууж, уг тэнхлэгт тохирох бүх жингийн хязгаарыг шалгаж, энэ нөхцлийг хангаагүй тээврийн хэрэгсэлд олгохгүй.

 “В” зөвшөөрлийн үнэ нь  10 000 төгрөг8 6 vgj hoxnymta8  “С” зөвшөөрөл нь  15 000 төгрөг, 6 сар хүчинтэй, “СЕ”  зөвшөөрөл нь мөн 6 сарын хүчинтэй  20 000 төгрөг  байх юм.

Энэхүү журмыг мөрдөж эхэлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүд бүрэн бүртгэгдэж, тээврийн хэрэгслийн даац, төрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж, нийслэлийн ачаа эргэлт, ачаа урсгалын нэгдсэн судалгаатай болох ба энэхүү судалгааг үндэслэн ложистик тогтолцоог хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. нийслэлийн автозам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын эвдрэл гэмтлийг бууруулах боломж болох юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6098
0 эможи
keyboard_arrow_up