Хятад улсын иргэний хууль бусаар эмчилгээ хийх гэж байсныг таслан зогсоожээ

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах "Жаргалант апартмент" хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ.

Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад  дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн кг, үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна. 

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609795
3 эможи

Зочин
2019-10-28 18:44
Зочин
2019-10-28 18:19
keyboard_arrow_up