ШУУРХАЙ: Дуучин Б.Амархүүд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо болж байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анх шатны шүүхээс нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноожээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.
Харин саяхан Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN Б.ПҮРЭВ-ОД
|