“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимтэй хамтран “Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалтыг энэ оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтын үеэр “Хэргийн газрын үзлэг”, “Ул мөр бэхжүүлэх”, “Эд мөрийн баримт цуглуулах” сэдвүүдээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн сургагч багш нар илтгэл тавьж, туршлага солилцсон юм.

Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн аташше, хурандаа Ж.Заяа, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга, бригадын генерал н.Даруйбаяр нарыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нар хүлээн авч уулзаж, сургалтын явц байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны төлөөлөл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга болон бусад албаны хүмүүс оролцов.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609764
0 эможи

Зочин
2019-10-28 12:33
keyboard_arrow_up