ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зарим хэсгээр ЦАСАН ШУУРГА шуурна

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609747
0 эможи

keyboard_arrow_up