Сураггүй алга болсон 14 настай охиныг Нийслэлээс эсэн мэнд олжээ

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Өнгөрөгч баасан гарагт Дархан-Уул аймгаас 14 настай охин сураггүй алга болсон тухай мэдээллийг нийтэлсэн билээ. Харин сураггүй алга болсон гэх охиныг Улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 13 дугаар байрнаас 14 настай охин алга болсон. Дээрх охиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн өчигдөр буюу энэ сарын 26-ний өдөр Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609743
3 эможи

Зочин
2019-10-28 12:28
keyboard_arrow_up