Сүнсний баяр тэмдэглэхийг хориглов

2019 оны 10 сарын 27

halloween зурган илэрцүүд

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас ерөнхий боловсролын сургуулиудыг энэ жил Halloween буюу "Сүнсний баяр" тэмдэглэхийг хоригложээ. Учир нь тус яаманд энэ баярын талаар зарим эцэг, эхчүүд гомдол ирүүлсэн байна. Тэдний үзэж буйгаар уг баяр хүүхдэд ямар нэгэн ач холбогдолгүй зүйлд тусгай өмсгөл шаардаж, мөнгө татаж байгаа аж.

Энэ талаар БСШУСЯ-наас мэдэгдэхдээ "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг өнгөрсөн онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна" гэв.

Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн улс орнууд Сүнсний баярыг тэмдэглэсээр иржээ. Ялангуяа Америкчууд ойролцоогоор 2,5 тэрбум ам.долларыг ганцхан энэ өдөрт зориулдаг байна.

Энэхүү баярын үүсэл нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609735
1 эможи

Зочин
2019-10-28 07:18
Зөв. Учрыг нь мэдэхгүй дууриадагаа болих хэрэгтэй_ Харин спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулаач
Зочин
2019-10-27 23:01
Зочин
2019-10-27 11:25
keyboard_arrow_up