Нийслэл хотод 0-2 градус дулаан байна

2019 оны 10 сарын 27

Гэрэл зургийг MPA.MN

Улаанбаатар хотод:

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

ҮүлшинэШөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2  градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурнаСалхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Хэрлэн Баян-Улаан орчмоор:

Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609734
0 эможи

Зочин
2019-10-27 23:01
Зочин
2019-10-27 11:26
keyboard_arrow_up