Ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулав

2019 оны 10 сарын 26

Arslan.mn

Бямба гараг буюу өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны Ням гарагт ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Улаанбаатарт өнөөдөр цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609725
0 эможи

Зочин
2019-10-26 16:47
Зочин
2019-10-26 11:45
keyboard_arrow_up