АТГ: Сэргээшийн шинжилгээний сорьцыг СОЛЬСОН гэх гомдлын дагуу шалгалт явуулж байна

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн.

Олны дунд шуугиан дэгдээсэн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ. Уг шинжилгээгээр аварга Э.Оюунболдоос гадна, Улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн юм.

Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн дээрх мэдээллийг допингд холбогдсон дээрх хоёр бөх эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан ч шүүх гомдлыг нь хүлээж аваагүй юм.

Гэвч допингд холбогдсон бөхчүүд энэ удаад АТГ-т “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ.

Гомдолтой холбоотойгоор АТГ нь Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаад эхэлжээ.

Ойрын эх сурвалжийн өгүүлж буйгаар Допингийн эсрэг үндэсний төвт АТГ-аас шалгалт явуулж, материал цуглуулсан байна. Мөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609716
1 эможи

Зочин
2019-10-26 16:45
Зочин
2019-10-25 15:39
keyboard_arrow_up